avatar

хаягдал ус цэвэрлэх аргууд

2012-03-22,18:46

Дэлхийн усны 97,14% далай тэнгэсийн ус , 2,59 цэнгэг буюу ундны ус эзэлдэг. Нуурын усны 48%-г давс эзэлдэг. Манай гариг дээрх ус нь хатуу, хий, шингэн төлөвт орших бөгөөд нийт усны хэмжээ 1,38·1018тн гэж үздэг. Үүнээс шингэн байдалтай ус 98% хатуу байдалтай ус 2% уурыэ буюу хий байдалтай ус ойролцоогоор 0,001% байдаг.

Цэнгэг усны нол эх үүсвэр нь атмосферийн ус бөгөөд энэ нь харьцангуй цэвэр байдаг. Борооны ус нь цэвэр усанд тооцогддог бөгөөд түүнд В12 витамин агуулагддаг байна. Харин одоо бол энэ өөрчдөгдсөн байна. Учир нь байгаль дэлхий экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас үүсэлтэй юм.

Хур тунадас дэлхийн бөмбөрцгийн аль нэг хэсэгт бууж урсан өнгөрөхдөө тухайн газрын гадрага, гүний геологийн тогтцоос хамаарч найрлага нь өөрчлөгдөж байдаг.

Хүн амын өсөлт, үйлдвэрлэл, технологи хөгжил хотжих процесстой уяалдан усны хэрэглээ жил бүр үлэмж хэмэгдэх болосн нь хот суурин, үйлдвэр аж ахуйн нэгж газраас гарах бохир усыг байгаль орчин хор хөнөөл үзүүлэхгүйгээр татн зайлуулах цэвэрлэх асуудыг чухлаар дэвшүүлэн тавьж байна. Бохир усны нөлөөгөөр хүрээлэн буй байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж хүн, амьтан, ургамал хордож суйрэх болсон нь ахуйн ба үйлдвэрлэлийн хэрэгцээнээс гарч буй хатуу, шингэн, хийн байдалтай хог хаягдлыг экологийн шаардлагад нийцүүлэн бүрэн цэвэрлэж чадахгүй байгаатай холбоотой юм.

Монгол орны нийт усны нөөцийг 38тэрбум гаруй шоометр гэж мэргэжилтэнүүд тооцоолж усны нөөцөөр тийм ч баялаг бус орны тоонд оруулсан байна.

Бохир усны цэвэрлэгээний төвшинг дээшлүүлэх, тогтмолжуулах голын усны урсацын хэмжээнээс хамааран голд нийлүүлэх усны хэмжээг байнга хянан захицуулж байх шаардлагатай байдаг.

Голд нийлүүлэх бохир усны харьцаа алдагдсанаар голын усны өөрөө цэвэрших чадамж урт хугацаа, зам туулах болж энэ явцдаа байгаль экологи нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай болж байгааг харуулж байна.

Бохир усыг технологийн болон эрүүл ахуйн шаардлагын дагуу цэвэрлэн халдваргүйжүүлж хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх асуудал нь Монгол Улсын Байгаль Орчны тогтвортой байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чухал ач холбогдолтой.

Бохир усны тухай ойлголт

Бохир ус: Ахуйн ба үйлдвэрийн технологийн хэрэгцээнд хэрэглэгдэж түүнийхээ дүнд өөрийн анхдагч химийн бүрэлдэхүүн ба физик шинжээр өөрчлөн бохирдсон ус, мөн тухайн газар нутаг дээр буусан хур тунадасны ус хамаарна. Үүний үндсэн бохирдол нь хүн ба амьтаны янз бүрийн ялгадас, хүнсний бүтээгдэхүүний хаягдал, угаалгын бохир, үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглагдаж гарах бохир ус зэрэг байна.

Усны биологийн бохирдуулагчдад: патегон бактери, шимэгч хорхой, вирусыг хамруулдаг. Химийн бохирдуулагчдад: нитрат, хартугалга, мишьяк, цацрагт идэвхт нэгдлүүд ордог. Физик бохирдуулагчдын түгээмэл хэлбэр нь дулаан усны температур хэдэн хэмээр нэмэгдэхэд өөрчлөлт ордог. Жишээ нь: усан дахь ургамал, загас мөхөлд хүрэх магадлалтай.

Бохир усыг гарал үүслээр нь 3 төрөлд хуваадаг.

Ахуйн бохир ус: Олон нийт, орон сууц, үйлдвэр аж ахуйн газарт тоноглогдсон угаагуур, шүршүүр, онгоц, суултуур болон бусад сан техникийн төхөөрөмжүүдээр дамжин гарах бохир ус.

Үйлдвэрийн бохир ус: Үйлдвэрийн төрөл бүрийн технологит ашиглагдсан ус. Үйлдвэрийн технологийн хэрэгцээ болон хэрэглэж байгаа түүхий эдээс хамааран гарч байнаа усны бохирдлын хэмжээ харилцан адилгүй байна. Эдгээрийг дотор нь бохирдсон ба бохирдоогүй гэж ялгана.

Бохир ус гэдэг нь. Органик ба эрдсийн бохирдлоор бохирдсон ус орно. Үйлдвэрийн бохир ус нь идэвхт орчноороо:

· Хүчтэй үйлчлэлтэй /хүчтэй хүчиллэг pH<6, хүчтэй шүлтлэг pH>9/

· Сул үйлчлэлтэй /сул хүчиллэг pH=6-6.5, сул шүлтлэг pH=8-9/ гэж хуваана.

Бохирдоогүй ус гэдэг нь: Техникийн хөргөлтийн системд хэрэглэгдсэн ус байх бөгөөд энэ нь зөвхөн халсан байдаг тул цэвэрлэлгүйгээр шууд усан санд /зөвшөөрөл/ эсвэл үерийн усны сувагт хаяж болно. Мөн техникийн хэрэгцээнд эргүүлэн ашиглаж ч болдог.

Хур тунадасны ус: Бороо, хайлсан цасны ус барилгын дээвэр, зам, талбай, гудамж дээр бууж түүн дээрх бохирдлыг авч урсан хамж үүссэн усыг энэ төрөлд хамааруулна. /үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр буусан хур тунадас нь түүний бүхий л бохирдлыг хаман урсдаг учир үйлдвэрийн бохир ус цэвэрлэдгийн адил цэвэрлэх шаардлагатай байдаг.

Бохирдлын химийн найрлагаар нь эрдэслэг ба аминлаг гаралтай гэж ангилдаг. Эрдэслэг бохирдол нь эрдэс давс, хүчил шүлтийн уусмал, эрдэсийн тоо, элс гэх мэтийг агуулна. Органик бохирдол нь ургамлын ба амьтны гаралтай гэж ялгагдана. Энэ нь төрөл бүрийн бактери бохирдол ялангуяа халдварт өвчний нян үржиж тарах нөхцөлийг бүрдүүлдэг. Ургамлын гаралтай бохирдлын үндсэн элемэнт нь нүүрстөрөгчийн нэгдлүүд, амьтаны гаралтай бохирдолд азотын нэгдлүүд байдаг.

Бохир ус нь их хэмжээний бохирдлын бакетрийг агуулсан байдаг. Ариун цэвэр арүүл ахуйн талаас хамгийн анхаарууштай нь ахуйн хэрэглээнээс гарсан бохир шингэн байх бөгөөд энэ нь найрлагандаа их хэмжээний ялзрагч органик бодис, фекалин, шээс өвчин үүсгэгч бактерийг агуулсан байдаг. Бохирдлын физик шинж чанараар нь уусдаггүй /0,1мкм-с бага хүртэл хэмжээтэй жижиг хэсгүүд/, коллоид /0,1-0,001мкм/, уусдаг /0,001мкм-с бага/ гэж ангидна.

Уусдаггүй бодис нь бохир усанд 100мкм-с илүү хэмжээтэйгаар суспенк байдалд, 100-0,1 мкм хэмжээтэйгаар эмульс байдалд байна.

Ахуйн бохир усны уусаагүй бодисын хэмжээ нь бохир ус зайлуулалтын системтэй үед хоногт 1 хүнд 65г оногддог байна.

Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааруулан түүнийг цэвэрлэх янз бүрийн аргуудыг хэрэглэдэг.

Орчин үел ус цэвэрлэхэд механик, физик-химийн, химийн, дулааны гэх зэрэг хэд хэдэн аргыг хэрэглэж байна үүнд тунгаах шүүх, зайлуулах, коллоид хольцыг арилгах, зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх, саармагжуулах, хий үайлуулах зэрэг арга багтана.

Механик цэвэрлэгээний арга

Энэ арга нь бохир усан дахь уусаагүй хольцыг механизаар зайлуулах явдал юм. Механик цэвэрлэгээнд дараах байгууламжууд орнон.

· Саарал-бохир усан дахь овор хэмжээ ихтэй /5мм хүртэл мөн түүнээс дээш/ бохирдлыг тороор шүүж цэвэрлэнэ.

· Элс тогтоогуур-Эрдэсийн бохирдлыг энд тунгааж цэвэрлэх ба ихэнхдээ элс тунадаг учраас элс тогтоогуур гэж нэрэлдэг.

· Тунгаагуур-энд бохир уснаас жин ихтэй бодисууд нь тунаж, хөнгөн хэсэг нь усны гадаргуу дээгүүр хөвнө. Тунгаагуурыг дараах төрөлд хуваана.

Үүнд: зориулалтаар нь: анхдагч, хоёрдогч. Хийц зохион байгуулалтаар нь хэвтээ, босоо, цацраг гэж ангилна.

Хэвтээ тунгаагуур нь тэгш өнцөгт хэлбэртэй байх ба бохир усны урсгалын бага хурдтай үед умбуур бодис нь хэвтээ чиглэлд тунана.

Цацраг тунгаагуур нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд бохир ус тунгаагуурын төвөөс тал руугаа урсах үед хэвтээ тунгаагуурын адилаар умбуур бодис нь тунана. Босоо тунгаагуурт нь усны урсгал босоо чиглэлтэй байх ба бохирдол нь эсрэг зүгт байна.

Механик цэвэрлэгээгээр ахуйн бохир усны урсаагүй хольцын 60%-г цэвэрлэж биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн 20% хүртэл бууруулдаг ажээ. Ахуйн бохир усны механик цэвэрлэгээг эрчимжүүлэх зорилгоор бохир усыг тунгаагуурт өгөхөөс өмнө урьдчилан ангижруулах аргыг хэрэглэж болно. Эдгээр байгууламжуудыг тунгалагжуулагч, биобүлэгжүүлэгч гэх мэтээр нэрлэдэг. Ийм аргаар ахуйн бохир усны механик цэвэрлэгээний үр дүнг 75% хүртэл БХХ-ийг 40-45% хшүргэж болно.бохир усны тунадас үлдэцийг боловсруулах, хатаах, хэрэглэх энэ зорилгоор дараах байгууламжуудыг ашиглана.

· Сиптик –Энэ нь хэвтээ маягийн тунгаагуур бөгөөд усыг тунгаахаас гадна түүний ёроолд үлдэц исэлдэн болосрогдоно.

· Хоёр үет тунгаагуур-Дээд үед нь хэвтээ тунгаагуур, доод хэсэгт нь тунасан үлдэцийг боловсруулах септикэн камер байрлана.

· Исгэх сав /метантенк/ тунгаагуураас ялгарах ихэнхдээ органик бохирдлыг агуулсан үлдэц тунадасыг дулаанаар боловсруулан исэлдүүлж цэвэрлэдэг.

· Лагийн талбай-боловсруулсан үлдэц тунадасыг усгүйжүүлэх, хатаахын тулд тэдгээрийн септик хоёр үет тунгаагуур болон метантекээс лагийн талбайд авчирдаг.

Энд байгалийн аргаар хатааж дараа нь органик бордоо болгон ашиглаж болно.

Механик цэвэрлэгээний хэсэг нь дараах шат дамжлагуудаас бүрдэнэ.

1. Үйлдвэрийн хэсгийн бохир ус хүлээн авагч насосны станц

2. Ахуйн бохир ус авагч насосны станц

3. Сааралжийн төв байгууламж

4. Элс баригч

· Үйлдвэрийн хэсгийн бохир ус хүлээн авагч насосны станц нь үйлдвэрээс /d=1000мм голчтой/ төв шугамаар ирж буй бохир усыг хүлээн авч хатуу хог хаягдлыг нь шүүж дараагийн дамжлагад шахах үүрэгтэй.

· Ахуйн бохир ус хүлээн авагч насосны станц нь ахуйн бохирдолтоор бохир усыг / d=800мм голчтой/ хүлээн авч дараагийн дамжлагад шахах зориулалтай байгууламж юм. Одоогийн байдлаар хоногт дунджаар 28000-30000м3 бохир усыг хүлээн авч байна.

· Сараалжны төв байгууламж нь механик цэвэрлэгээний анхны дамжлага бөгөөд бохир усан дахь том /хатуу/ хог хаягдлыг шүүж авах нь цэвэрлэх байгууламж нь дараагийн дамжлагуудыг явуулахад хэвийн үйл ажиллагааг хангах чухал үүрэгтэй. Одоо уг байгууламжид савх хоорондын 5-15мм бүхий 3 сараалж ажиллаж байна.

· Элс баригч нь бохир уснаас эрдэсийн бохирдлыг ялгаж авах зориулалтай тус байгууламжид 2 сетик бүхий хэвтээ элс баригчийг ажиглаж байгаа ба усны урсгалын хурд 0,1-0,2м/с байдаг ба горимын дагуу өдөрт 1 удаа элсийг даралттай техникийн усаар жлсний талбай руу шахдаг. Түүхий үлдэцийн насосны станц анхдагч тунгаагуур гэх бөгөөд уг станц нь түүхий үлдэцийг талбайд шахах зориулалтай. Тунгаагуурыг зориулалтаар нь анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг.

Биологи цэвэрлэгээний арга

Биологийн цэвэрлэгээний аргын үндэс нь бохир усан дахь ууссан болон коллоид байдалд орших органик бохирдлын аэроб биохимийн процессын тусламжтайгаар эрдэсжүүлэх явдал юм. Биологийн цэвэрлэгээний үр дүнд гарсан ус нь тунгалаг, ялзралгүй, ууссан хүчилтөрөгч болон нитратыг агуулсан байдаг. Бохир усны цэвэрлэгээ явагдаж байгаа нөхцөлөөс хамааран биологийн фэвэрлэгээний аргыг 2 төрөлд хуваана. Үүнд:

1. байгалийн нөхцөл явагдах биологийн цэвэрлэгээ. Ийм байгууламжид:

· Усалгааны талбай

· Шүүх талбай

· Биологийн цөөрөм гэх мэт

2. Зохиомол орчинд явагдах биологийн цэвэрлэгээ нь бохир усны БХХ-ийг 90-95% хүртэл бууруулж байвал бүрэн, 40-80% хүртэл бол бүрэн бус цэвэрлэгээ гэж үздэг.

· Агааржуулах сав

· Биологийн шүүлтүүр зэрэг орно.

Биологи цэвэрлэгээний урьдчилсан цэвэрлэгээ нь механик цэвэрлэгээ байдаг бөгөөд энэ зорилгоор ашиглагдаж байгаа тунгаагуурыг анхдагч буюу нэгдүгээр тунгаагуур гэж нэрэлдэг.

Биолгоги цэвэрлэгээний аэротенкээс гарах ус нь идэвхт лагтай хамт гардаг тул тэдгээрийг ялгахын тулд тунгаагуураар дамжуулна. Энэ тунгаагуурыг хоёрдогч тунгаагуур гэж нэрлэдэг.

Бохир усыг аэротенкэд цэвэрлэх үед хоёрдогч тунгаагуурт тунасан идэвхт лагийн тодорхой хэсгийг аэротенкэд эргүүлэн хийж энд явагдах цэвэрлэгээний нөхцөлийг хангах ёстой.энэ идэвхт лагийг эргэлтийн гэх бөгөөд түүний то хэмжээ нь цэвэрлэгдэх усны эзэлхүүний 40-50%-ийг эзэлнэ.

Аэротенкэд бүрэн бус биолгогийн цэвэрлэгээ хийх болон үйлдвэр ахуйн усны холимогт биолгогийн бүрэн цэвэрлэгээ хийхийн өмнө эргэлтийн идэвхт лагийг регенераторт өгч сэргээлт хийнэ.

Бохир усны органик бодисыг эрдэсжүүлэн боловсруулах үед иэдвхт лаг нь үргэлж өсөж байдаг бөгөөд тэр өссөн хэмжээг нь илүүдэл лаг гэнэ. Илүүдэл лагийг лаг нягтруулагчид оруулж чийгийг нь багасгаад дараа нь түүхий үлдэцийн хамт метантенкэд боловсруулах буюу анхдагч тунгаагуурын өмнө өгч болно. Бохир усанд агуулагдах бүх төрлийн бактерууд ялангуяа өвчин үүсгэгч бактерийг биологийн цэвэрлэгээгээр бүрэн устгаж чадахгүй. Иймээс халдваргүйжүүлэхийн тулд химийн, физикийн, физик-химийн аргуудыг хэрэглэдэг.

Мөн байгалийн биоценозын ба зохиомол нөхцөлд халдваргүйжүүлэлтийг явуулж болно. Халваргүйжүүлэх аргуудаас хамгийн өргөн хэрэглэдэг нь ердийн хлоржуулалт юм. Хлоржуулахын тулд урвалжуудыг бэлтгэх, дозлох, байр бий болгох бөгөөд хлор, ус хоёрыг контактын санд хольж бактерийг устгадаг. Контактын санд тунасан бага зэргийн тунадасыг нэгдүгээр тунгаагуурын тунадастай хамт боловсруулж лагийн талбайд зайлуулна.

Энэ нв дараах техникийн үе шат дамжлагуудаас бүрдэнэ. Үүнд:

1) Аэротенк

2) Идэвхт лагийн насосны станц, хоёрдугаар тунгаагуур

3) Агааржуулах станц

· Аэротенк нь: биологи цэвэрлэгээний нэг төрлийн байгууламж бөгөөд агааржуулах техникээр тоноглогдсон байдаг. Аэротенкэд бохир усны найрлагад органик ба органик бус биохдлыг бичил биетийн тусламжтайгаар исэлдүүлэх эрдэсж процесс.

· Идэвхт лагийг аэротенкэд шахах зориулалттай. Аэротенкэд явагдах үйл ажиллагаанд идэвхт лаг гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өөрийн гадаргууд бохир усны органик бохирдлыг цуглуулж, түүнийг хүчилтөрөгчийн тусламжтайгаар исэлдүүлж боловсруулдаг. Аэротенк дахь бохир ус цэвэрлэх ажиллагаа нь идэвхтлагийн шинж чанар түүний исэлдүүлэх чадвар, усны бохирдлын хэмжээ, температур, орчин, идэвхт лаг ба бохир усны холилдолт, агаарын хэмжээ, тэжээлийн элементүүд зэрэг олон зүйлсээс хамаарна. Хоёрдогч тунгаагуур нь аэротенкэаас гарсан бохир уснаас идэвхт лагийн ялган тунгаах үүрэгтэй тус байгууламжид 40м диаметрцацраг идэвхт хэлбэрийн тунгаагч хэрэглэдэг. Туналтын хугацаа нь 1,5 цаг шингэний урсгалын хамгийн их хурд нь 5м/с байдаг.

· Агааржуулах станц биологи аэротенкэд агаар өгч, бичил биетийг агаараар хангах үндсэн үүрэгтэй.

· Халдваргүйжүүлэлт: Хлорын байгууламж нь усыг халдваргүйжүүлэх үүрэгтэй бөгөөд хүчтэй исэлдүүлэгч хлорбг ашигладаг. Хлор нь бичил биетүүдийн маш идэвхтэй үйлчлэлцэж тэдгээрийг утгадаг бөгөөд үүнд хлорын ашигтай тал нь оршино.хлор усанд уусч давсны ба хлорхог хүчлийг үүсгэнэ.

v Механик цэвэрлэгээний дараа -10мг/л

v Бүрэн бус биологи цэвэрлэгээний дараа -5мг/л

v Бүрэн биологи цэвэрлэгээнийдараа -3мг/л

Хлорын тунг зөв сонгосон эсэхийг шалгах үзүүлэлт нь үлдэгдэл хлорын хэмжээ юм. Энэ нь хлорыг тодорхой тунгаар усанд хийсний дараах, өөрөөр хэлбэл усан дахь бодисыг исэлдүүлэсний дараах үлдэгдэл хлорын хэмжээ юм. Үлдэгдэл хлорын зөвшөөрөгдөх хэмжээ нь улсын стандартын дагуу 1,5мг/л байдаг.

Ус зөөлрүүлэх

Усан дахь кальци, магнийн давсыг зайлуулахыг ус зөөлрүүлэх гэж нэрэлдэг. Харин бүх давсыг зайлуулах буюу эсвэл тэдгээрийн хэмжээг багасгах процессыг ус цэнгэгжүүлэх гэнэ. Усан дахь кальци, магнийн ионыг тунадаст шилжүүлж дараа нь тунадасыг уснаас зайлуулах замаар усыг зөөлрүүлдэг. Усыг зөөлрүүлэхэд дулааны, химийн, физик-химийн аргуудыг хэрэглэнэ. Усыг 100-1050С-т халаахад түүнээс нүүрсхүчлийн хий бүрэн ялгаран дэгдэж нүүрсхүчлийн хүчиллэг давсууд тунадаст шилждэг. Уг процесс удаан явагдахаас гадна зөвхөн түр зуурын хатууг арилгадаг учир дулааны арга бага хэрэглэдэг.

Усыг зөөлрүүлэхэд хэрэглэдэг химийн арга бол хиээхэн тархмал юм. Химийн аргад шохойн арга, шүлт-соодын арга, фосфатын арга багтдаг. Цсыг зөөлрүүлэх физик химийн аргад ион солилцооны арга орно. Ионит гэж нэрэлэгдэх тусгай төрлийн бодис өөрийн найрлагад оролцсон катион, анионы аль нэгийг усанд ууссан зарим бодисын мөн катион анионы аль нэгтэй солилцсоноор усыг зөөлрүүлнэ.

Уснаас хий зайлуулах

Усанд ууссан нүүрсхүчлийн хий хүчилтөрөгч зэрэг нь уурын хүчээр ажиллагч машинуудад хортой нөлөө үзүүлдэг. Учир нь температур нэмэгдэх үед усвэл бусад давсны байлцаатайгаар дээрх хийнүүд нь металл эдлэлийн зэврэлтийг маш их хурдасгана. Иймээс тэдгээрийг уснаас зайлуулах хэрэгтэй байдаг. Орчин үед уснаас хийг зайлуулах процесст дулаани химийн аргыг хэрэглэж байна.

Тунгаах арга

Бүдүүн ширхэгтэй, механик хольц бүхий булингартай усыг энгийн аргааг тавьж тунгаан цэвэрлэнэ. Энэ арга нв бүтээмжээр бага учир ихээхэн хэмжээний ус цэвэрлэхэд түүнийг хэрэглэх нь ховор.

Коллойд хольцийг арилгах

Нэмэх цэнэг бүхий хөнгөнцагааны гидхрксид нь хольцын хасах цэнэгтэй хэсгийг саармагжуулсанаар коллоид хэсгүүд нь хоорондоо нэгдэж улмаар Al(OH)3-аар хучигдан бөөгнөрч тунадсжин бууна. Усны хатуу бага бол урвал муу явагдах учир хахуун натри буюу шохойгоор усыг урьдчилан бага зэрэг шүлтжүүлж Al(OH)3 уусэх хөнцөлийг хангаж өгдөг. Ингэж коагуляцийн аргыг хэрэглэж коллоид хольцыг арилгахад усны түр зуурын хатуу мөн хамт багасна.

Лагийн талбай: Тунадасыг хатаах хамгийн хялбар, энгийн арга нь лагийн талбайд байгалийн аргаар хатаах юм. Ийм аргаар тунадасны чийгийг 70-75% хүртэл бууруулж болдог. Гэвч томоохон цэвэрлэх байгууламжид тунадасхатаах энэ арга нь их хэмжээний талбай шаарддаг учир тунадсыг усгүйжүүлэх механикийн ба дулааны аргуудыг хэрэглэдэг. Тунадасны чийгийг 75% хүртэл бууруулдаг эдийн засгийн хамгийн ашигтай арга нь фильтрпрессын арга юм.

Исэлдүүлэх арга

Ямарч органик бодис нь хүчилтөрөгч ба эрдэсжүүлэгч бичил биетний тусламжтайгаар исэлддэг. Усан санд нийлүүлэгдэж байгаа органик бодис агуулсан бохир ус нь биохимийн исэлдэлтийн процесс орно. Энэ процессын хурд нь усанд өөрт нь агуулагдах чөлөөт хүчилтөрөгч, мөн усан сан гадаргаараа хүчилтөрөгчийг хэрхэн авч байгаа байдлаас шалтгаалдаг. Усны толины гадараар явагдах диффузын дүнд усан сан хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг. Хүчилтөрөгчийн орчинд 4С-с дээш теспертурын үед аэроб бичил биетний тусламжтайгаар биохимийн исэлдэлтийн процесс нь 2 шатаар явагдана.

1 шатанд нүүрстөрөгч агуулсан бодис нь исэлдэн хүчилтөрөгч ус ялгаруулна.

2 шатанд акот агуулсан бодис исэлдэж эхлээд азотлог хүчлийн давс дараа нь азотын хүчлийн давс үүсгэнэ. Энэ шатыг нитритжүүлэлт гэнэ.

Усанд байгаа азотлог хүлийн давсны агууламжаас исэлдэлтийн процессийн явцыг дүгнэж болно. Хэрэв усанд их хэмжээний нитрат агуулагдаж байвал энэ нь ус цэвэрлэх түүнд орших бодисын исэлдэлт дууссан гэХаягдал ус цэвэрлэх химийн аргууд

саармагжуулах, исэлдүүлэх

5. Үйлдвэрийн хэсгийн бохир ус хүлээн авагч насосны станц

6. Ахуйн бохир ус авагч насосны станц

7. Сааралжийн төв байгууламж

8. Элс баригч

· Үйлдвэрийн хэсгийн бохир ус хүлээн авагч насосны станц нь үйлдвэрээс /d=1000мм голчтой/ төв шугамаар ирж буй бохир усыг хүлээн авч хатуу хог хаягдлыг нь шүүж дараагийн дамжлагад шахах үүрэгтэй.

· Ахуйн бохир ус хүлээн авагч насосны станц нь ахуйн бохирдолтоор бохир усыг / d=800мм голчтой/ хүлээн авч дараагийн дамжлагад шахах зориулалтай байгууламж юм. Одоогийн байдлаар хоногт дунджаар 28000-30000м3 бохир усыг хүлээн авч байна.

· Сараалжны төв байгууламж нь механик цэвэрлэгээний анхны дамжлага бөгөөд бохир усан дахь том /хатуу/ хог хаягдлыг шүүж авах нь цэвэрлэх байгууламж нь дараагийн дамжлагуудыг явуулахад хэвийн үйл ажиллагааг хангах чухал үүрэгтэй. Одоо уг байгууламжид савх хоорондын 5-15мм бүхий 3 сараалж ажиллаж байна.

· Элс баригч нь бохир уснаас эрдэсийн бохирдлыг ялгаж авах зориулалтай тус байгууламжид 2 сетик бүхий хэвтээ элс баригчийг ажиглаж байгаа ба усны урсгалын хурд 0,1-0,2м/с байдаг ба горимын дагуу өдөрт 1 удаа элсийг даралттай техникийн усаар жлсний талбай руу шахдаг. Түүхий үлдэцийн насосны станц анхдагч тунгаагуур гэх бөгөөд уг станц нь түүхий үлдэцийг талбайд шахах зориулалтай. Тунгаагуурыг зориулалтаар нь анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг.

Биологи цэвэрлэгээний арга

Биологийн цэвэрлэгээний аргын үндэс нь бохир усан дахь ууссан болон коллоид байдалд орших органик бохирдлын аэроб биохимийн процессын тусламжтайгаар эрдэсжүүлэх явдал юм. Биологийн цэвэрлэгээний үр дүнд гарсан ус нь тунгалаг, ялзралгүй, ууссан хүчилтөрөгч болон нитратыг агуулсан байдаг. Бохир усны цэвэрлэгээ явагдаж байгаа нөхцөлөөс хамааран биологийн фэвэрлэгээний аргыг 2 төрөлд хуваана. Үүнд:

3. байгалийн нөхцөл явагдах биологийн цэвэрлэгээ. Ийм байгууламжид:

· Усалгааны талбай

· Шүүх талбай

· Биологийн цөөрөм гэх мэт

4. Зохиомол орчинд явагдах биологийн цэвэрлэгээ нь бохир усны БХХ-ийг 90-95% хүртэл бууруулж байвал бүрэн, 40-80% хүртэл бол бүрэн бус цэвэрлэгээ гэж үздэг.

· Агааржуулах сав

· Биологийн шүүлтүүр зэрэг орно.

Биологи цэвэрлэгээний урьдчилсан цэвэрлэгээ нь механик цэвэрлэгээ байдаг бөгөөд энэ зорилгоор ашиглагдаж байгаа тунгаагуурыг анхдагч буюу нэгдүгээр тунгаагуур гэж нэрэлдэг.

Биолгоги цэвэрлэгээний аэротенкээс гарах ус нь идэвхт лагтай хамт гардаг тул тэдгээрийг ялгахын тулд тунгаагуураар дамжуулна. Энэ тунгаагуурыг хоёрдогч тунгаагуур гэж нэрлэдэг.

Бохир усыг аэротенкэд цэвэрлэх үед хоёрдогч тунгаагуурт тунасан идэвхт лагийн тодорхой хэсгийг аэротенкэд эргүүлэн хийж энд явагдах цэвэрлэгээний нөхцөлийг хангах ёстой.энэ идэвхт лагийг эргэлтийн гэх бөгөөд түүний то хэмжээ нь цэвэрлэгдэх усны эзэлхүүний 40-50%-ийг эзэлнэ.

Аэротенкэд бүрэн бус биолгогийн цэвэрлэгээ хийх болон үйлдвэр ахуйн усны холимогт биолгогийн бүрэн цэвэрлэгээ хийхийн өмнө эргэлтийн идэвхт лагийг регенераторт өгч сэргээлт хийнэ.

Бохир усны органик бодисыг эрдэсжүүлэн боловсруулах үед иэдвхт лаг нь үргэлж өсөж байдаг бөгөөд тэр өссөн хэмжээг нь илүүдэл лаг гэнэ. Илүүдэл лагийг лаг нягтруулагчид оруулж чийгийг нь багасгаад дараа нь түүхий үлдэцийн хамт метантенкэд боловсруулах буюу анхдагч тунгаагуурын өмнө өгч болно. Бохир усанд агуулагдах бүх төрлийн бактерууд ялангуяа өвчин үүсгэгч бактерийг биологийн цэвэрлэгээгээр бүрэн устгаж чадахгүй. Иймээс халдваргүйжүүлэхийн тулд химийн, физикийн, физик-химийн аргуудыг хэрэглэдэг.

Мөн байгалийн биоценозын ба зохиомол нөхцөлд халдваргүйжүүлэлтийг явуулж болно. Халваргүйжүүлэх аргуудаас хамгийн өргөн хэрэглэдэг нь ердийн хлоржуулалт юм. Хлоржуулахын тулд урвалжуудыг бэлтгэх, дозлох, байр бий болгох бөгөөд хлор, ус хоёрыг контактын санд хольж бактерийг устгадаг. Контактын санд тунасан бага зэргийн тунадасыг нэгдүгээр тунгаагуурын тунадастай хамт боловсруулж лагийн талбайд зайлуулна.

Энэ нв дараах техникийн үе шат дамжлагуудаас бүрдэнэ. Үүнд:

4) Аэротенк

5) Идэвхт лагийн насосны станц, хоёрдугаар тунгаагуур

6) Агааржуулах станц

· Аэротенк нь: биологи цэвэрлэгээний нэг төрлийн байгууламж бөгөөд агааржуулах техникээр тоноглогдсон байдаг. Аэротенкэд бохир усны найрлагад органик ба органик бус биохдлыг бичил биетийн тусламжтайгаар исэлдүүлэх эрдэсж процесс.

· Идэвхт лагийг аэротенкэд шахах зориулалттай. Аэротенкэд явагдах үйл ажиллагаанд идэвхт лаг гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд өөрийн гадаргууд бохир усны органик бохирдлыг цуглуулж, түүнийг хүчилтөрөгчийн тусламжтайгаар исэлдүүлж боловсруулдаг. Аэротенк дахь бохир ус цэвэрлэх ажиллагаа нь идэвхтлагийн шинж чанар түүний исэлдүүлэх чадвар, усны бохирдлын хэмжээ, температур, орчин, идэвхт лаг ба бохир усны холилдолт, агаарын хэмжээ, тэжээлийн элементүүд зэрэг олон зүйлсээс хамаарна. Хоёрдогч тунгаагуур нь аэротенкэаас гарсан бохир уснаас идэвхт лагийн ялган тунгаах үүрэгтэй тус байгууламжид 40м диаметрцацраг идэвхт хэлбэрийн тунгаагч хэрэглэдэг. Туналтын хугацаа нь 1,5 цаг шингэний урсгалын хамгийн их хурд нь 5м/с байдаг.

· Агааржуулах станц биологи аэротенкэд агаар өгч, бичил биетийг агаараар хангах үндсэн үүрэгтэй.

· Халдваргүйжүүлэлт: Хлорын байгууламж нь усыг халдваргүйжүүлэх үүрэгтэй бөгөөд хүчтэй исэлдүүлэгч хлорбг ашигладаг. Хлор нь бичил биетүүдийн маш идэвхтэй үйлчлэлцэж тэдгээрийг утгадаг бөгөөд үүнд хлорын ашигтай тал нь оршино.хлор усанд уусч давсны ба хлорхог хүчлийг үүсгэнэ.

v Механик цэвэрлэгээний дараа -10мг/л

v Бүрэн бус биологи цэвэрлэгээний дараа -5мг/л

v Бүрэн биологи цэвэрлэгээнийдараа -3мг/л

Хлорын тунг зөв сонгосон эсэхийг шалгах үзүүлэлт нь үлдэгдэл хлорын хэмжээ юм. Энэ нь хлорыг тодорхой тунгаар усанд хийсний дараах, өөрөөр хэлбэл усан дахь бодисыг исэлдүүлэсний дараах үлдэгдэл хлорын хэмжээ юм. Үлдэгдэл хлорын зөвшөөрөгдөх хэмжээ нь улсын стандартын дагуу 1,5мг/л байдаг.

Ус зөөлрүүлэх

Усан дахь кальци, магнийн давсыг зайлуулахыг ус зөөлрүүлэх гэж нэрэлдэг. Харин бүх давсыг зайлуулах буюу эсвэл тэдгээрийн хэмжээг багасгах процессыг ус цэнгэгжүүлэх гэнэ. Усан дахь кальци, магнийн ионыг тунадаст шилжүүлж дараа нь тунадасыг уснаас зайлуулах замаар усыг зөөлрүүлдэг. Усыг зөөлрүүлэхэд дулааны, химийн, физик-химийн аргуудыг хэрэглэнэ. Усыг 100-1050С-т халаахад түүнээс нүүрсхүчлийн хий бүрэн ялгаран дэгдэж нүүрсхүчлийн хүчиллэг давсууд тунадаст шилждэг. Уг процесс удаан явагдахаас гадна зөвхөн түр зуурын хатууг арилгадаг учир дулааны арга бага хэрэглэдэг.

Усыг зөөлрүүлэхэд хэрэглэдэг химийн арга бол хиээхэн тархмал юм. Химийн аргад шохойн арга, шүлт-соодын арга, фосфатын арга багтдаг. Цсыг зөөлрүүлэх физик химийн аргад ион солилцооны арга орно. Ионит гэж нэрэлэгдэх тусгай төрлийн бодис өөрийн найрлагад оролцсон катион, анионы аль нэгийг усанд ууссан зарим бодисын мөн катион анионы аль нэгтэй солилцсоноор усыг зөөлрүүлнэ.

Уснаас хий зайлуулах

Усанд ууссан нүүрсхүчлийн хий хүчилтөрөгч зэрэг нь уурын хүчээр ажиллагч машинуудад хортой нөлөө үзүүлдэг. Учир нь температур нэмэгдэх үед усвэл бусад давсны байлцаатайгаар дээрх хийнүүд нь металл эдлэлийн зэврэлтийг маш их хурдасгана. Иймээс тэдгээрийг уснаас зайлуулах хэрэгтэй байдаг. Орчин үед уснаас хийг зайлуулах процесст дулаани химийн аргыг хэрэглэж байна.

Тунгаах арга

Бүдүүн ширхэгтэй, механик хольц бүхий булингартай усыг энгийн аргааг тавьж тунгаан цэвэрлэнэ. Энэ арга нв бүтээмжээр бага учир ихээхэн хэмжээний ус цэвэрлэхэд түүнийг хэрэглэх нь ховор.

Коллойд хольцийг арилгах

Нэмэх цэнэг бүхий хөнгөнцагааны гидхрксид нь хольцын хасах цэнэгтэй хэсгийг саармагжуулсанаар коллоид хэсгүүд нь хоорондоо нэгдэж улмаар Al(OH)3-аар хучигдан бөөгнөрч тунадсжин бууна. Усны хатуу бага бол урвал муу явагдах учир хахуун натри буюу шохойгоор усыг урьдчилан бага зэрэг шүлтжүүлж Al(OH)3 уусэх хөнцөлийг хангаж өгдөг. Ингэж коагуляцийн аргыг хэрэглэж коллоид хольцыг арилгахад усны түр зуурын хатуу мөн хамт багасна.

Лагийн талбай: Тунадасыг хатаах хамгийн хялбар, энгийн арга нь лагийн талбайд байгалийн аргаар хатаах юм. Ийм аргаар тунадасны чийгийг 70-75% хүртэл бууруулж болдог. Гэвч томоохон цэвэрлэх байгууламжид тунадасхатаах энэ арга нь их хэмжээний талбай шаарддаг учир тунадсыг усгүйжүүлэх механикийн ба дулааны аргуудыг хэрэглэдэг. Тунадасны чийгийг 75% хүртэл бууруулдаг эдийн засгийн хамгийн ашигтай арга нь фильтрпрессын арга юм.

Исэлдүүлэх арга

Ямарч органик бодис нь хүчилтөрөгч ба эрдэсжүүлэгч бичил биетний тусламжтайгаар исэлддэг. Усан санд нийлүүлэгдэж байгаа органик бодис агуулсан бохир ус нь биохимийн исэлдэлтийн процесс орно. Энэ процессын хурд нь усанд өөрт нь агуулагдах чөлөөт хүчилтөрөгч, мөн усан сан гадаргаараа хүчилтөрөгчийг хэрхэн авч байгаа байдлаас шалтгаалдаг. Усны толины гадараар явагдах диффузын дүнд усан сан хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг. Хүчилтөрөгчийн орчинд 4С-с дээш теспертурын үед аэроб бичил биетний тусламжтайгаар биохимийн исэлдэлтийн процесс нь 2 шатаар явагдана.

1 шатанд нүүрстөрөгч агуулсан бодис нь исэлдэн хүчилтөрөгч ус ялгаруулна.

2 шатанд акот агуулсан бодис исэлдэж эхлээд азотлог хүчлийн давс дараа нь азотын хүчлийн давс үүсгэнэ. Энэ шатыг нитритжүүлэлт гэнэ.

Усанд байгаа азотлог хүлийн давсны агууламжаас исэлдэлтийн процессийн явцыг дүгнэж болно. Хэрэв усанд их хэмжээний нитрат агуулагдаж байвал энэ нь ус цэвэрлэх түүнд орших бодисын исэлдэлт дууссан гэдгийг харуулна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

:-)
 
xaax