avatar

хувцасны толбо арилгах

2012-03-22,18:48

1. Хувцсанд тогтсон тосыг энгийн цэвэрлэгч шингэн ба савангаар цэвэрлэвэл арилах бус эсрэгээр хувцасанд шингэхэд хүрдэг.Ийм тохиолдолд цуу 1 аяга, гал тогоонд хэрэглэдэг цэвэрлэгч шингэн, бага зэрэг усанд хийгээд тос болсон хэсгийг угаалгын сойтог ба шүдний сойзоор үрж өгвөл хурдан алга болно.

2. Хувцсанд машины тос болвол гал тогооны цэвэрлэх шингэнийг хэрэглэн гараараа үрвэл хялбархан арилна.

3. Хэсэг газар бохирдсон тохиолдолд бэйнжэйн мэтийн химийн бодисоор арилгаж болох боловч, бүхэлдээ бохирдвол шингэн цэвэрлэгчээр угаагаад үр дүнгээ өгөхгүй. Ингэх тохиолдолд бүлээн давстай усанд үрж угаасны дараа цэвэр усаар зайлбал цэвэрхэн арилна.

Мөн коко колаг тосны толбо болсон хэсэгт асгаад хэсэг байсны дараа угаахад амархан арилна.

15269F154B54FB585F35EA

Цагаан өнгөтэй хувцсыг бүр ч цагаан, өнгийн хувцсыг бүр ч тод болгоё гэвэл доорх аргыг хэрэглээрээд үзээрэй.

Цагаан өнгийн хувцас болон тос болсон хувцсыг угаахдаа 1 литр усанд 1 том халбага давс хийгээд угаахад тосны толбо арилж цагаан хувцас улам ч цагаан өнгөтэй болно.

Бас өнгийн хувцсыг угаахдаа ахиухан усанд нэг атга давс хийгээд 30 минут хиртээ хувцсаа хийгээд байлгасны дараа угаахад хувцaсны өнгө гандахгүй болно. Ялангуяа улаан болон хар өнгийн хувцсанд энэ арга үр дүнгээ их үзүүлэх болно.

Мөн хувцсанд цус болох тохиолдолд давстай усанд дүрж цус усанд шингэсний дараа үрж угаавал толбо тогтохгүй болно.

Хүүхдүүд гадаа тоглож байгаад хувцсаа шавар шавхай болгох тохиолдол элбэг байдаг. Шавхайг сойтгоор үрж арилгасны дараа төмсийг таллан зүсээд бохирдсон хэсгийг үрсэний дараа угаавал арилна.

Хувцас цэвэрлэх өөр нэг арга байна.

1. Хувцас тос болсон тохиолдолд тосны толботой хэсэгт сонин дэвсэж тавиад халуун индүүгээр индүүдэн сонингын цаасанд тосыг шингээж авсаны дараа угаахад тосны толбо амархан арилна.

2. Тосны толбо болсон хувцсыг тэр дор нь хуурай болон нойтон алчуураар арчихад арилахгүй тэр чигээрээ үлддэг.Энэ тохиолдолд алчууранд цуу шингээгээд арчиж өгвөл арилна. Хувцасны материалаа дагаад цуу шингээсэн алчуураар арчаад ч толбо арилахгүй тохиолдолд савандаж угаавал арилна. Мөн леймоны шүүстэй алчуураар тосны толбыг арчихад арилна.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Huvtsasnd uur ungiin budag orvol yaj arilgah uu.
Бичсэн: Зочин хэзээ: 09:25, 2015-02-07 | Холбоос | |



:-)
 
xaax