avatar

Кальци ясыг бэхжүүлэхээс гадна гоо сайхныг хадгална

2012-03-23,17:35
Таны хумс хугарамтгай болж, үс чинь салаалж, унах,  ургах нь  удааширч,  эсвэл  шүд тань амархан “хорхойтож” муудвал та гоо сайхнаа буруу арчилсан хэрэг огтхон ч биш шүү. Хүн нас ахих тусам иймэрхүү таагүй  зүйлүүд олонтаа  илэрч эхэлдэг. Үүний гол шалтгааныг  нь та өөрийн биеэс л  хайх хэрэгтэй.
Ямар ч хүн  гучин наснаас эхлэн  өөрийн биед тун хэрэгцээтэй  кальциа “гээж” эхэлдэг. Гэтэл кальци бол  ясныг бэхжүүлээд зогсохгүй  хүний гоо сайхныг ч хамгаалж өгдөг. Тэгэхээр та кальцийн дутагдалд орсон  эсэхээ хэрхэн мэдэж хянах вэ. Үүнд бидний  бэлтгэсэн сорил тус болно.

Таны биеийн кальцийн хэмжээг  тодорхойлох  арга:

Та өдөрт гурваас дээшгүй удаа сүүн  бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг бол
Үс салаалж, унадаг бол
Хумс давхарлан ургах  эсвэл амархан хугараад байдаг бол
Шүдний эмчид ойр ойрхон очдог бол
Нар салхинд ховор гардаг бол
Өдөрт  арваас дээш удаа тамхи татдаг бол
Сүүлийн гурван сард эм тан хэрэглэж байгаа бол
Сэтгэлийн хямралд ойр ойрхон ордог бол
Та эдгээр  асуулгын аль нэгэнд нь “тийм” гэсэн хариултыг  өгсөн бол та кальцийн дутагдал буюу ясны сийрэгжилттэй болж  байгаагийн шинж тэмдэг болно.

Та кальцийн дутагдалд орохгүйн тулд амьдралдаа доорх хэдхэн зүйлийг дагаж мөрдөөрэй.

Д  витамин хэрэглэх
Тамхинаас гарах
Согтууруулах ундааны  хэрэглээгээ багасгах
Биеийн тамираар хичээллэж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх
Унаж, бэртэхээс болгоомжлох  зэрэг хэрэгжүүлэхэд тун хялбар зааварчилгааг дагаж мөрдөнө үү

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax