avatar

11-р анги

2012-01-27, 15:56
Химийн бодисын тодорхойлолт (Chemical Identification)

Анхны тусламж:

НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.
...
avatar

Гэрийн даалгавар

2012-01-27, 15:28
5моль хүчилтөрөгчийн массыг олно уу? 
Хэвийн нөхцөлд 448л фторын молын тоог олоорой
25.4гр төмрийн (II) хлордын бодисын тоо хэмжээг олно уу?
Хэвийн нөхцөл дэх 1.5моль хлорын эзэлхүүнийг олно уу ?
2.2моль кальци хичнээн гр кальцын бромидод байх вэ?
3.5моль нүүрсхүчлийн хийд хичнээн тооны атом хүчилтөрөгч агуулагдах вэ?
Нэгэн оксидын найрлаганд төмөр 70%-г эзэлдэг бол томъёог олно уу?
0.7 гр азот хэдэн гр натрын нитридэд агуулагдахыг тооцож олно уу?
1.5 л аммиакын массыг олж агаартай харьцуулсан нягтыг ол
5моль хүхрийн диоксидын массыг олно уу?
...
avatar

Шалгалтын сэдэв

2012-01-27, 14:42
22гр нүүрсхүчлийн хий натрын шүлттэй урвалд ороход 30гр натрын карбонат үүссэн бол:
1.Урвалын тэгшитгэл бичнэ үү?
2.Давсны өмнөх коффицентийг олно уу?
3.Урвалын нийт коффицентийг олно уу?
4.Бүтээгдэхүүний гарцыг олно үү?
5.Урвалд орсон хийн тоо хэмжээг олно уу?
6.Урвалд орсон хийн эзэлхүүнийг олно уу?
7.Нүүрсхүчлийн хийн молекул дах атомууд химийн ямар холбоогоор холбогдох вэ?
8.Хөнгөнцагааны үүсгэх гидроксидын томъёог бич!
9.156гр хөнгөнцагааны гидроксидын задралаар хэдэн гр хөнгөнцагааны оксид үүсэх вэ?
10.Хөнгөнцагааны хими шинжийг харуулсан урвалын тэгшитгэл бичнэ үү?

...
avatar

нэмэлт daalgavar

2012-01-27, 11:13
1.Найрлагандаа 50% ус,30% уураг,15% өөх тос ба 5% нүүрс ус агуулсан 350гр хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг тооцоолж ол.
2.Хүн тасалгааны нөхцөлд 100гр бяслаг иджээ.(Бяслагийн илчлэг 15.52кДж/гр)
Хэрэв энэ үед организмд энерги хуримтлагдаагүй гэж үзвэл хичнээн хэмжээний ус хөлсөөр ууршиж гарах вэ?
3.1.0 гр ромбо хүхрийг шатаахад 9.3 кдж дулаан ялгарав.
Урвалын термохимийн тэгшитгэлийн бичнэ үү?

...
avatar

Багш

2012-01-26, 11:05
Би блог нээж сурлаа