электролитийн гэрийн даалгавар
A. металл, металл биш
B. исэлдүүлэгч, ангижруулагч
C. электролит, электролит биш
D. дамжуулагч, тусгаарлагч
2. Электролит гэж ......... бодисуудыг хэлнэ.
A. цахилгаан дамжуулдаг
B. усанд уусдаг
C. органик уусгагчид уусдаггүй
D. уусмал болон хайлмал байдалдаа ион болон задардаг
3. Ион гэж юу вэ?
A. Цөмийн цэнэгээрээ ижил атомуудыг хэлнэ.
B. Тодорхой цахилгаан цэнэг бүхий нэг атом юмуу
олон атомаас тогтсон нийлмэл жижиг
хэсгүүүдийг хэлнэ.
C. Молекул дахь химийн холбооны туйлт чанараас
болж илрэх атомын цэнэгийг хэлнэ.
D. Цахилгаан гүйдлийн дамжуулагч бэлтгэхэд
хэрэглэгдэх бодисуудыг хэлнэ.
4. Эерэг цэнэгтэй ионыг ....., сөрөг цэнэгтэй ионыг ..... гэж нэрлэдэг.
A. анод, катод
B. катод, анод
C. катион, анион
D. донор, акцептор
5. Бодисын хайлах юм уу, усанд уусах үедээ ион болон задрах үзэгдлийг .... хэлнэ.
A. давсны электролиз
B. электролитийн сольватаци
C. давсны гидролиз
D. электролитийн диссоциаци
6. Диссоциацид орсон электролитийн хэмжээг ...... илэрхийлдэг.
A. диссоциацийн зэргээр
B. уусмалын концентрациар
C. уусмалын рН- аар
D. гидролизийн тогтмолоор
7. Электролитийн диссоциацийн зэрэг юугаар илэрхийлэгддэг вэ?
A. Ууссан бодисын тоо хэмжээг уусмал дахь бодисын
ерөнхий тоо хэмжээнд харьцуулсан харьцаагаар
B. Уусмал дахь катион ба анионуудын концентрациас
сөрөг тэмдэгт логарифм авсан холбогдлоор
C. Ион болон задарсан молекулын тоог ууссан бодисын
молекулын нийт тоонд харьцуулсан харьцаагаар
D. Электролитийн гидратжсан молекулын тоогоор
8. Тодорхой температур бүхий уусмал дахь электролитийн диссоциацийн зэргийн хэмжээ нь юунаас хамаардаг вэ?
A. Агаарын даралтаас
B. Катализаторын оролцооноос
C. Электролитийн концентрациас
D. Электролитийн агрегат төлөв байдлаас
9. Хүчтэй электролитийн диссоциацийн зэрэг ямар байдаг вэ?
A. α>100%
B. 30%<α>100%
C. 0<α>30%
D. α≤1%
10. Дор өгөгдсөн бодисуудаас аль нь сул электролитэд хамаарах вэ?
A. Төмрийн (III) нитрат
B. Барийн хлорид
C. Төмрийн (III) гидроксид
D. Хүхрийн хүчил
11. Дор дурьдсан бодисуудаас аль нь хүчтэй электролит вэ?
A. Нүүрсний хүчил
B. Калийн сульфат
C. Хүхэрлэг хүчил
D. Цууны хүчил
12. Сул элекролитийн диссоциацийн зэрэг ямар байдаг вэ?
A. α>100%
B. 30%<α>100%
C. 0<α>30%
D. α≤1%
13. Азот хүчлийн суурилаг төмөр (FeOH(NO3)2)-ийн анхан шатны диссоциацаар хичнээн ион үүсэх вэ?
A. 4
B. 3
C. 2
D. 6
14. Аммоны сульфатын ((NH4)3PO4)-ын бүрэн диссоциацаар хэдэн анион үүсэх вэ?
A. 2
B. 4
C. 3
D. 1
15. Натрийн гидросульфидын усан уусмалд ямар ионууд байж болох вэ?
A.Na+, HS-
B. Na+, S2-
C.Na+, HS-, H+, S2-
D. Na+, HS-, S2-
16. K2SO3-ийн 1М уусмалын диссоциацийн зэрэг 75% бол уусмал дахь калийн ионы концентраци хэд байх вэ?
A. 0,75 моль/л
B. 1,5 моль/л
C. 2,25 моль/л
D. 2,0 моль/л
17. 1л уусмалдаа 0,15 моль магнийн нитрат агуулсан уусмал дахь Mg2+ ба NO3- ионуудын молийн тооны нийлбэр хэд байх вэ?
A. 0,15
B. 0,30
C. 0,45
D. 0,60
18. Электролитийн диссоциацийн онолын үүднээс хүчил гэж ямар бодисыг хэлэх вэ?
A. Усан уусмалд ОН- ион үүсгэн диссоциацид ордог электролитийг хэлнэ.
B. Усан уусмалдаа хүчлийн үлдэгдлийн анион үүсгэн диссоциацид ордог бодисыг хэлнэ.
C. Усан уусмалдаа Н+- ион үүсгэн диссоциацид ордог бодисыг хэлнэ.
D. Цахилгаан гүйдэл дамжуулдаг электролитийг хэлнэ.
19. Электролитийн диссоциацийн онолын үүднээс суурь гэж ямар бодисыг хэлэх вэ?
A. Цахилгаан гүйдэл дамжуулдаггүй бодисыг хэлнэ.
B. Усан уусмалдаа металлын катион үүсгэн диссоциацид ордог электролитийг хэлнэ.
C. Усан уусмалдаа Н+- ион үүсгэн диссоциацид ордог электролитийг хэлнэ.
D. Усан уусмалдаа ОН- ион үүсгэн диссоциацид ордог электролитийг хэлнэ.
20. Олон суурьт хүчил ба сууриуд нь диссоциацид ....... орно.
A. эгшин зуур
B. шаталж
C. маш удаан
D. бараг үл
21. Борын хүчил (H3BO3) диссоциацид хэдэн шатаар орох вэ?
A. 1
B. 2
C. 3
D. Диссоциацид орохгүй
22. 250C температурт усны ионы үржвэр ямар тоон холбогдолтой байх вэ?
A. 6,02•1023 моль2 /л2
B. 8,31•10-3 моль2 /л2
C. 6,62•10-34 моль2 /л2
D. 1,0•1014 моль2 /л2
23. Уусмалын рН-ийг ямар томъёогоор бодож олох вэ?
A. pH=+Ig[H+]
B. pH=-Ig[H+]
C. pH=[OH]
D. pH=-IgKw