уусмалын бодлогууд
1. 500 мл уусмалдаа 9,8 гр фосфорын хүчил агуулсан уусмалын молийн концентрацийг ол. (0,2 м)
2. 0,1 молийн 200 мл натрийн карбонатын уусмалд хэдэн гр натрийн карбонат агуулагдах вэ. (2,1гр)
3. 300 гр усанд 42,6 гр натрийн сульфат уусгажээ. Үүссэн уусмалын нягт 1,12 г/мл бол молийн концентрацийг ол. (0,98 м)
4. 2 молийн натрийн гидроксидын 200 мл уусмалыг 300 мл усаар шингэлэх үед үүсэх уусмалын молийн концентрацийг тодорхойл. (0,8 м)
5. 0,2 молийн уусмал бэлтгэхийн тулд 0,5 молийн 200 мл хүхрийн хүчлийн уусмалруу хэдий хэмжээний ус нэмэх вэ? (300 мл)
6. 2 молийн 150 мл хүхрийн хүчлийн уусмалыг 4 молийн 350 мл хүхрийн хүчлийн уусмалтай холих үед үүсэх уусмалын молийн концентрацийг ол. (3.4 м)
7. Хүхрийн хүчлийн 3 молийн 500 мл уусмал бэлтгэхийн тулд 98%-ийн (ρ=1,84 г/мл) хүхрийн хүчлийн уусмалаас хэдэн мл авах вэ? (81,5 мл)
8. 0,1 молийн 250 мл азот хүчлийн кальцийн уусмал бэлтгэхийн тулд 70%-ийн 1,5 г/мл нягттай азот хүчлийн кальцийн уусмалаас хэдэн мл авах вэ? (2 мл)
9. Хүхрийн хүчлийн 200 мл уусмалруу илүүдэл хэмжээний барийн хлоридын уусмал нэмжээ. Үүссэн тунадасыг угааж хатаасны дараа 1,165 гр байв. Анх авсан хүхрийн хүчлийн уусмалын молийн концентрацийг ол. (0,025 м)
10. 10 мл хүхрийн хүчлийн уусмалыг саармагжуулахын тулд 0,1 молийн 18 мл калийн гидроксидын уусмал нэмжээ. Энэ үед нэмсэн шүлт илүүджээ. Илүүдсэн шүлтийг саармагжуулахад 0,2 молийн 4 мл давсны хүчил зарцуулагдсан бол H2SO4-ийн уусмалын молийн концентрацийг ол. (0,05 м)