avatar

уусмалын бодлогууд

2012-03-22, 18:52

1.    500 мл уусмалдаа 9,8 гр фосфорын хүчил агуулсан уусмалын молийн концентрацийг ол. (0,2 м)

2.    0,1 молийн 200 мл натрийн карбонатын уусмалд хэдэн гр натрийн карбонат агуулагдах вэ. (2,1гр)

3.    300 гр усанд 42,6 гр натрийн сульфат уусгажээ. Үүссэн уусмалын нягт 1,12 г/мл бол молийн       концентрацийг ол.     (0,98 м)                                                                                                                    

4.    2 молийн натрийн гидроксидын 200 мл уусмалыг 300 мл усаар шингэлэх үед үүсэх уусмалын молийн концентрацийг тодорхойл.  (0,8 м)             ...

avatar

уусмалын бодлого

2012-03-22, 18:50
Уусмалын бодлого №1 1. 250 мл усанд 20 гр хоолны давс уусгажээ.Энэ уусмалын процентийн концентрацийг ол. (7,4%) 2. 5%-ийн 500 гр иодын ханд бэлтгэхэд хэдэн гр иод,хэдий хэмжээний спирт авах вэ? /25гр,475гр) 3. 2%-ийн уусмал бэлтгэхийн тулд 250 гр усанд хэдэн гр азот хүчлийн мөнгө уусгах вэ? . (5 гр) 4. 10%-ийн калийн хлоридын 750гр уусмалд хэдэн гр калийн хлорид агуулагдах вэ? . (75 гр) 5. 25%-ийн 1 мл уусмалд 0,458 гр ууссан бодис агуулагдана.Энэ уусмалын нягтыг ол. . (1,83 г/мл) 6. 40%-ийн 200 гр уусмалыг 800 мл усаар шингэлэв.Үүссэн уусмалын Концентрацийг ол. (8%) 7. ...
avatar
avatar
avatar

Органик нэгдэл

2012-01-27, 16:14

Органик бодисын найрлага дахь нүүрстөрөгч, устөрөгчийг тодорхойлох


Органик нэгдлийн найрлаган дах химийн элэментүүдийг тодорхойл
Эдгээр элементүүд химийн ямар холбоогоор холбогдсон байна вэ?
Энэ нэгдэлд ямар радикалууд байгааг нэрлэнэ үү?
Нүүрстөрөгчийг ямар өнгөөр тэмдэглэсэн байна вэ?


avatar

нэмэлт daalgavar

2012-01-27, 11:13
1.Найрлагандаа 50% ус,30% уураг,15% өөх тос ба 5% нүүрс ус агуулсан 350гр хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг тооцоолж ол.
2.Хүн тасалгааны нөхцөлд 100гр бяслаг иджээ.(Бяслагийн илчлэг 15.52кДж/гр)
Хэрэв энэ үед организмд энерги хуримтлагдаагүй гэж үзвэл хичнээн хэмжээний ус хөлсөөр ууршиж гарах вэ?
3.1.0 гр ромбо хүхрийг шатаахад 9.3 кдж дулаан ялгарав.
Урвалын термохимийн тэгшитгэлийн бичнэ үү?

...